Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан боловсролын салбарын зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.

 Тэрбээр "Төсвийн тодотгол хийсэн. Эндээс нийт 200 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр болсон. Хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт явдаг болсон нь бүртгэл буруу гаргадаг, төлөвлөлт буруу байдаг, санхүүжилтийн механизм нь тодорхойгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна гэх судалгаа бий. Цаана нь 68 гаруй хүүхэд цэцрэрлэгт хамрагдаж чадахгүй байна" гэв. 

Мөн "Нийслэлд 34485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй, сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүссэн байна. Сугалааны цэцэрлэг бол 2, 3 насныхан дунд л бий. Энэ намар хоёр настай 24 мянган хүүхдийн асуудлыг шийднэ. Энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно, 3000 хүүхдийг нэмж авна. Хоёрт, цэцэрлэг түрээсэлнэ. Нийт 26 байрлал дээр түрээслэх байрны судалгааг авна, нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Гуравт, орон сууцны нэг давхруудыг хуралдаж авна, гэр цэцэрлэгүүдийг ажиллуулна гэх зэргээр асуудлыг шийднэ. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь буруу төлөвлөж байсан байна. Цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ бага байгаа тул төгсөх курсын оюутнууд ажиллангаа кредитээ тооцуулах боломжтой. Шинээр хороолол барихдаа ойр хавьд цэцэрлэг байхгүй бол улсын бүртгэлд хүлээн авахгүй гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Clujtt

cheap lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg for sale</a> buy atorvastatin online cheap