БОАЖЯ: 7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.10.09-2023.10.15/

 

✅УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД 21 АЙМГИЙН 700 ГАРУЙ АЛБАН ХААГЧИД ОРОЛЦОНО

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.

✅ХОГ ХАЯГДАЛГҮЙ ЖИШИГ УУЛ УУРХАЙГ БҮТЭЭНЭ.

2022 онд Оюутолгой ХХК-тай Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байсан бол 2023 онд нөхөн сэргээсэн ба үргэлжлүүлэн мод тарих ажлыг хийж байна.

✅“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АЛДАРТНУУД ДЭМЖИЖ БАЙНА

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдийг орон даяр зохион байгуулж буй энэ өдрүүдэд Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос урлаг, соёл, спортын алдартнуудыг уриалан хамтран "Модлог экспо 2023" арга хэмжээг зохион байгуул ав.

✅МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН VII ХУРАЛ БНХАУ-ЫН УХАНЬ ХОТОД БОЛЛОО

Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв;

- “Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах талаар авах арга хэмжээ;

- "Монгол, Хятад, Оросын "Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г батлах;

- Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын Сайд нарын VIII хурлыг зохион байгуулах газар, товыг тогтох тухай болон бусад асуудлыг хэлэлцэж тогтов.

✅ТӨВ АЗИЙН БҮСИЙН Р53, Р65 ТӨСЛҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улс Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах, салбарын холбогдох мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах, хими, биологийн хог хаягдлын менежментийн чиглэлээр Төв Азийн бүсийн Р53, Р65 төслүүдийг амжилттай хэрэгжүүлэв.

✅ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ЭВДЭРЧ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН 8000 ГА ТАЛБАЙ НӨХӨН СЭРГЭЭХЭЭС 6285 ГА ТАЛБАЙГ СЭРГЭЭСЭН БАЙНА

УУХҮЯ-наас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Уул уурхайн долоо хоног- Mongolian Mining week-2023 арга хэмжээнд “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин” сэдвээр БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ илтгэл тавив.

✅WELCOME TO MONGOLIA "TRAVEL SHOW-2023" ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БНСУ-Д АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Экспо гол түншлэгч, зочин улсаар Монгол Улс оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн МОКТА /Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо/ багаараа оролцож байна.

✅ДОРОЙТСОН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ЖИШИГ ТӨСӨЛ

Богдхан уулын Түргэний амны 2002 онд түймэрт өртсөн 70га талбайг нөхөн сэргээх ажлыг Оюу толгой ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эхлүүлээд байна. Уг төслийг Агрофорест ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 175,000ш мод тарина.

??ОРОН НУТАГ

✅АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газарт хамаарах Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Уст цэгийн тоо бүртгэл”-ийн ажлыг 2023.10.11-13-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ

✅ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран хууль бус ан агнах, барих, худалдаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг ан амьтны байршил бүхий сумуудад хийж байна. Шалгалтаар хууль бусаар тарвага агнаж хадгалсан 3 зөрчил илрүүлж, хураагдсан тарвагануудыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүргүүлж ажиллалаа.

✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Монголд зочлох жил, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг сурталчлах, тусгай сонирхлын аялал зохион байгуулах хүрээнд “Чойрын богд уулын гороо алхалт”-ыг зохион байгууллаа. Аяллыг Баянтал сумын Соёлын төв, Монголын явган алхагчдын холбоо, Ахмад явган алхагчдын клуб хамтран зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багт байрлах Нэргүй баатрын хөшөөнөөс эхлэн маршрутын дагуу аялав.

✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

17 дугаар жарны усан туулай жилийн намрын дунд сарын билигт сайн өдөр “Боржигин өв соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үндэсний соёл, уламжлалаа хүүхэд залуус, ард иргэддээ таниулах, нутгийн сүсэгтэн зон олноо хүндэтгэн бурхан номын авшиг түгээхээр өвөг дээдсээс уламжлан ирсэн Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хилийн дээсийг эргэж, “Янжив эргэх” уламжлалыг сэргээн, Чойрын Богд хайрхныхаа энгэрт “Жанжин Чойрын Ганжуур эргэх” ёслолыг зохион байгууллаа.

✅СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн мод тарих, ойжуулах, ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж ажиллалаа.

✅ХАР НУУР – ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Баруун бүсийн экологийн судалгааны суурин, GIZ Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Байгаль орчны боловсрол ба харилцаа” сэдэвт сургалтад “Хар нуур – Ховд голын сав газрын захиргаанд хамрагддаг томоохон нуур, голууд” сэдвээр Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн 30 гаруй Эко клубийн сурагчдад мэдээлэл хийлээ

✅ХАР НУУР – ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд Ховд аймгийн Ховд, Мянгад, Дуут, Манхан, Зэрэг, Эрдэнэбүрэн Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумдын 115 албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хаягдал усны дүгнэлт гаргав. Буянт гол дагуу хяналт хийж ажиллаж үеэр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Бугат үзүүрт гэх газарт иргэн аж ахуй нэгж байгууллага зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж, 4 нүхэн жорлон байрлуулж, хур хог хаягдал бий болгосон зөрчлийг илрүүлж, жорлонгуудыг буулгаж, хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллалаа.

✅ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаанаас "Дэлгэрмөрөн голоо цэвэрлэе" сайн дурын хог цэвэрлэгээний аяныг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар санаачилсан бөгөөд анхны сайн дурын цэвэрлэгээний арга хэмжээг зохион байгууллаа. Мөн байгууллагын эргэн тойрны 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэв. Уг арга хэмжээнд нийт 5 байгууллагын 50 гаруй албан хаагчид, Мөрөн сумын 3 сургуулийн Улаан загалмай хорооны “Тусч бүлгэмʺ-ийн 30 сурагч хамтран 10 км газрыг цэвэрлэн 5 тонн хог хаягдлыг Мөрөн сумын нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэн хаяв.

✅УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Увс аймаг "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн" болон "Хоёр живаа харгаа хөтөлбөр"-ийн хүрээнд 2023 онд хаврын мод тарилтаар 55468, намрын мод тарилтаар 18000 гаруй модыг тариад байна.

Улаангом сумын засаг даргын тамгын газар тус сумын 3-р багт зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд баригдсан 65 зөвшөөрөлгүй гражийг буулгаж чөлөөлөгдсөн талбайд энэ сарын 12-ы өдөр 5000 орчим шар хуайс мод тарьж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хоёр живаа харгаа хөтөлбөрт нэгдлээ.

✅ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өгий нуур сумын ЗДТГ-тай хамтран Өгий нуур орчмын ахуйн хог хаягдлыг түүж цэвэрлэлээ. Уг ажлын хүрээнд 30 гаруй хүн 7 орчим тонн хог хаягдлыг 4 машинаар тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хаялаа.

✅ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Газарзүй Гео-Экологийн хүрээлэнгийн судлаачид Өгий нуур орчимд давтамжит ус, ургамлын дээж авч, ажиллалаа. Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемд түшиглэсэн дасан зохицол “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн тогтолцоог боловсруулах нь” төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт нь Өгий нуурын ус намгархаг газарт нөлөөлж буй хүчин зүйлсийг усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамалан нөмрөгийн доройтол, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг ард иргэдийн оролцоотой үнэлэх зорилгоор Өгий нуур орчмын нийгэм эдийн засгийн судалгааг явуулж, аж ахуй нэгж, малчин иргэд, аялагч амрагчдаас санал асуулга авч ажиллалаа.

✅ХӨВСГӨЛ НУУР ЭГИЙН ГОЛ САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сумын төвийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүдийн ашиглалт, хамгаалалтад үзлэг шалгалт хийж, засварлах шаардлагатай худгуудын судалгаа мэдээллийг гаргав. Сав газарт хамаарах Эрдэнэбулган сумын ЕБС-ийн бага анги, “Эко бүлэг”- ийн нийт 64 сурагчдад “Усыг хамгаалах уламжлалт зан үйлийг сэргээн таниулах”, “Ус ба хэрэглээ” сэдэвт хичээл зааж мэдээлэл өгөв.

✅МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Мөнххайрханы БЦГ-ын хязгаарлалтын бүс Ховд аймгийн Мөнххайрхан сумын янгир ямаа, халиун бугын байршил нутагт хужир шүү тавих ажлыг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар зохион байгууллаа. Нийт 3 цэгт 700 орчим кг хужир шүү тавьсан.

✅МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЗДТГ болон тус сумын ЕБС-тай хамтран Сэнхэрийн голын ай сав дагуух хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Хог хаягдал цэвэрлэх ажилд хамгаалалтын захиргааны албан хаагчид болон сумын байгаль орчны ажлыг хэсэг, сургуулийн 7-12 ангийн сурагчид хамрагдсан. Нийт 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээ хийсэн. Голын ай саваас нийт 3 тонн хог хаягдал цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт буулгасан.

✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ойжуулалт, ойн зурвас байгуулсан ажилтай танилцаж, газар дээр нь үзлэг хийлээ. Ажлын гүйцэтгэлийг аймгийн комисст хүлээлгэж өгөх хүртэл хаягжуулалт хийж, шаардлагатай нөхөн тарилт хийх чиглэлээр зарим үүрэг даалгавар, зөвлөмж өгч хяналт тавьж ажиллалаа. Үүнд: Ойн зурвас-4 га Байршил- Орхон сум Шарын адаг-2 га, Хонгор сум Хүйтний гол-2 га, Ойжуулалтыг Хонгор сумын Шивэрт 10 га хийхээр ажиллаж байна.

✅ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭР БУМ” мод үндэсний хөдөлгөөн, Булган аймгийн “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн ажлын хүрээнд намрын мод тариалах ажил хийгдэж байна. “ТЭР БУМ” мод үндэсний хөдөлгөөн, намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан “Цогт хун тайж”-ийн талбайд бүх төрлийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа боллоо. Сав газрын захиргаанаас хуваарьт газартаа бургас 20, хайлаас 15 нийт 35 ширхэг мод тарив.

✅ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Цэрэглэн смарт программын сургалтыг мэргэжилтэн байгаль хамгаалагч нарт хоёр өдөр зохион байгуулав. Тус сургалтад 3 мэргэжилтэн 7 байгаль хамгаалагч оролцож Смарт программын талаар танхимын болон хээрийн сургалт хийлээ. Уг программын тусламжтайгаар байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар бодитоор бүртгэх, хянах, мэдээллийг цуглуулж боловсруулах улмаар мэдээллийн сан

бүрдүүлэх боломж бүрдэх юм.

✅ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймагт “Жимсний мод тариалъя” төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийн хүрээнд нийт 8 төрлийн жимс жимсгэнийн 10728 ширхэг тарьц

суулгацыг Дорнод аймгийн нийт 14 сумын сумын Засаг дарга болон багийн Засаг даргаар дамжуулан иргэдэд хариуцлагын гэрээ байгуулан үнэгүй олгох юм.

✅ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тосон-Хулстайн БНГ-т ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Хэнтий аймгийн Норовлин сумын Энгэр булаг байгаль хамгаалах нөхөрлөлд гэрээгээр ашиглуулж байгаа техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд мониторинг хийж ажиллалаа.

✅ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт 2.1 дахь зорилтыг хэрэгжүүлэн Тарвагатайн нурууны БЦГ-ын Ямаат, Туна, Жаргалант хэсгээр хяналт шалгалтыг хийж, ТХГН-т зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн 12 машины 20 иргэнд ТХГН-ийн горим дэглэм, гал түймрийн аюулаас сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч буцаан ажиллалаа.

✅ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс Өлзийт сум явах замд Хулд сумын нутагт дэвсгэрт иргэн Б зөвшөөрөлгүй цагаан зээр агнаж, аймгийн төв рүү оруулж ахуйн хэрэгцээнд хэрэглэх үедээ баригдсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6.1-т заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан тул иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 т заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтын дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин үржүүлж нөхөн төлбөр ногдуулж арга хэмжээ авав.

✅ ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 оны хувьд Дундговь аймгийн Хулд сумын “Балын булаг”, Сайхан-Овоо сумын “Дэлгэрэхийн булаг”, Адаацаг сумын “Баян хошууны булаг” -ийг тус тус хашиж хамгаалах ажлыг “Дундговь” ХХК-иар гүйцэтгүүллээ. Тус ажил хийгдсэнээр ойр орчмын 13 өрхийн 14000 мал ундаалах боломжтой боллоо. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд байгаа 121 булгийн 62 булгийг хашиж хамгаалах ажил улс, орон нутгийн төсвөөр хийгдээд байна.

✅ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж байгууллага болох 7 дугаар цэцэрлэг, Даян төв, Нэгдсэн эмнэлэг, Политехникийн коллеж зэрэг газруудын бохир усны цооногоос дээж авч шинжилгээнд хамрууллаа. Тус газрууд нь "Амь-Ус трейд" ХХК-тай гэрээ байгуулан Улиастай сумын төвлөрсөн шугамд бохир усаа нийлүүлдэг.

✅ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийн төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Дөрвөлжин сумд ажиллалаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын удирдлага, Багийн дарга нарын дунд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар сургалт, мэдээлэл өгч, шаардлагатай хяналтуудыг хийв.

✅БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Говийн гайхамшигт-6” VII дугаар зөвлөгөөн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй аргаар төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зэрэгцэн амьдаръя” сэдвийн дор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд танхимын болон аялал хэлбэрээр зохион байгуулсан. Уг сургалтад мэргэжилтэн Л.Энхтогтох хамрагдав. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд байгууллагын албан хаагчид шинэ суурьшлын бүсийн хуваарьт талбайд урьд жил тарьсан модны ургалтын хувийг тодорхойлж, нөхөн тарилт болон усалгааг хийлээ.

✅ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Аум Алт” ХХК, “Өгөөмөр өргөө” ХХК, “Баярс гоулд” ХХК хамтран Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумын нутаг Таацын гол дагуух газарт 2000-2010 оны үед хууль бусаар ашигт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон 30га газарт дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд хийсэн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг аймаг сумдын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь үзэж хүлээн авлаа. Мөн тус газарт Нарийнтээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Имперо майнинг “ХХК 10 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.

✅ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны тухай хуулийн 17.1.4 дэх заалтын хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Бүрд, Есөнзүйл, Баянгол, Төгрөг сумдын нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох ажлыг зохион байгууллаа. Тооллогоор тухайн нутагт буй гол, нуур, худаг, булаг, рашаан, цэвэрлэх байгууламж, хөв цөөрөм зэрэг уст цэгийг тоолж бүртгэн, сав газрын мэдээллийн санг баяжуулж ажиллав.

✅МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ Монгол дахь хөтөлбөрийн газрын “Алтай Соёны” эко бүсийн салбартай хамтарч СМАРТ хяналт шалгалтын программын сургалтыг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А, “Б” хэсгийн байгаль хамгаалагчдад амжилттай зохион байгууллаа. Мөн Аргаль хонинд 400 кг давс тавьж биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

✅АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Архангай аймагт 1999 онд сургууль төгсөгчдийн санаачилгаар өнгөрсөн 6 сард 11 толгой янгирыг Булган ууланд нутагшуулсан бол 2023 оны 10 дугаар 11-ны өдөр дахин2 тэх тавьж нийт 13 толгой янгиртай боллоо. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Янгир нутагшуулснаас хойших хугацаанд хяналт хамгаалалтыг хариуцаж, тухайн бүс нутагт нутагших нөхцөлийг бүрдүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Харлаг тэхэд “Сүлд” хэмээн нэр хайрлаж, Сүргийн манлай, уулс усны эзэн бөгөөд харсан хүн бүрийн сүлд хийморь нь дэлгэрч явахыг бэлгэдсэн байна.

✅СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ голын сав газрын захиргааны хамт олон Тарлан толгойд 20 ширхэг хайлаас мод тарилаа. Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амрын талбайд зохион байгууллаа. Байгууллагын үйл ажиллагаа болон байгаль орчин, устай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэн ажиллав. Мөн тус өдөрлөгөөр нүхэн жорлонгоос татгалзаж био жорлон хэрэглэхийг уриаллаа.

✅ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Гадаад хилийн цэсийн дагуу 6 ширхэг төмөр бетон хилийн баганыг Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг Ар үзүүр, Зост, Зөрүүлэг, 4 дүгээр багийн нутаг Цагаан голын урд энгэр, Цагаан голын хойд эрэг, Цагаан голын ард, 2 дугаар багийн нутаг Могойтын амны адагт тус тус байршууллаа. Дотоод бүсчлэлийн буюу Онцгой бүсийн 5 ширхэг шилмүүст зүсмэл баганыг Бат- Өлзий сумын 6 дугаар багийн нутаг Битүүтийн Баяннуур, Хятрууны амны эхэнд, Улаан ам, 1 дүгээр багийн нутаг Хөнөгийн амны эх, 2 дугаар багийн нутаг Хамарын амны эх, Могойтын амны эхэнд тус тус байршууллаа.

✅БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аялал жуулчлалыг дагасан хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах оновчтой шийдэл, боломжуудыг гаргах, хог хаягдлын асуудалд бүх талын анхаарлыг татан, хамтран шийдэх зорилгоор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын орчны бохирдол, Хог хаягдал хариуцсан мэргэжилтэн М.Маринагийн санаачилгаар “Аялал жуулчлал ба хог хаягдлын асуудал” сэдвээр олон улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг уулзалтад Казакстан улсын төлөөллүүд, Өлгий сумын 12 баг, 12 сум, 1 тосгон, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчдаас бүрдсэн 200 гаруй хүн оролцлоо.

✅ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны албан хаагчид тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд гэрээний дагуу хадлан бэлтгэсэн иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эргүүл шалгалтыг хийж, анхааруулах сэрэмжлүүлэх мэдээг хүргэж, холбогдох хууль тогтоомжийн талаар тайлбар танилцуулга хийж хадлан бэлтгэх ажиллагааг зогсоож, хадлангаас буулгах үйл ажиллагааг зохион байгуулаа.

✅ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өгсөн чиглэлийн дагуу ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй байдлыг хангах, үер уснаас сэргийлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Идэр голын гүүрэнд усны түвшин хэмжигч рейкийг тус сумын цаг уурын өртөөтэй хамтран байршууллаа. Сав газрын захиргааны алба хаагчид Тосонцэнгэл сумын Идэр голын гүүрнээс Бүрдийн булаг хүртэлх хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.

✅ УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хорьдол сарьдгийн ДЦГ-ыг хамгийн сайхнаар харах “Нарийны таг” гэх газар үүд самбарыг шинээр хийж байршууллаа. Энэ газрыг аялагчид ихээр зорьж очдог бөгөөд тухайн газрыг танин мэдэх дурсамжийн зураг татуулахад зориулж хийснээрээ онцлог юм. Улаанбаатар хотноо болсон “Нээлттэй Хөвсгөл- 2023” арга хэмжээнд “Хайрлахаас аргагүй тайга минь” нэртэй байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн, зурагт самбар үзүүлэнг гаргаж үзэсгэлэнд оролцсон нийт иргэдэд 2 өдрийн турш Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын онцлог болон Дархадын хотгорын үзэсгэлэнт байгаль биологийн төрөл зүйлийн хамгаалал, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулга мэдээлэл хийж сурталчиллаа.

✅ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Говийн гайхамшигт-6” VII дугаар зөвлөгөөн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй аргаар төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зэрэгцэн амьдаръя” сэдвийн дор ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Говь-Алтай аймгийн Монгол элсний УТХГ-ын хамгаалалтын захиргааг түшиглэн Хөхморьт суманд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр “Говийн гайхамшигт-6” амьтныг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр талуудын оролцоог нэмэгдүүлэх авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх “Их Монгол Элсний Тунхаг” бичиг гарган баталлаа.

✅СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сүхбаатар суманд цэвэрлэх байгууламжаа түшиглэн орон нутгийн төсвөөр 3га талбайд мод үржүүлгийн талбай байгуулж байна. Өөрөөр хэлбэл байгууламжаас гарч буй саарал усаа ашиглан мод үржүүлгийн талбайн усалгаагааг шийдсэн байна. Сүхбаатар аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхний сумдад ажиллаж буй нэг гол зорилго нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх юм. Энэ хүрээнд намрын мод тарих аяны нээлт болгож сум бүрт зуун ширхэг модыг төрийн байгууллагын ажилчид болон иргэдтэй хамтран суулгав.

✅СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийн тэмдэгжүүлэлтийн ажил хийгдлээ. Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга сумдын төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн ундны усны 16 эх үүсвэрт 32 тэмдэг, тэмдэглэгээг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр байршууллаа.

✅ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш гурав дахь жилдээ үргэлжилж байна. Жил бүрийн 5 болон 10 дугаар сарыг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон улс орон даяар өрнүүлдэг. Туул голын сав газрын захиргааны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарих ажилд оролцлоо.

✅ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон Мод тарих үндэсний өдөр, Тэрбум мод үндэсний хөтөлбөр, хамгаалалтын захиргааны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Овооны хишиг" ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран Цогцолборт газрын Завхан аймгийн Их-Уул сумын Зартын Улаан даваа гэдэг газарт Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 2га талбайд хийж гүйцэтгэлээ.

✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Clean up-3” хог цэвэрлэгээ зохион байгуулав. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭГ зохион байгуулж цэвэрлэгээнд Бүх албан байгууллага, иргэд, сургуулийн ахлах ангийн хүүхдүүд нийт 150 орчим хүн хамрагдаж, 14 га талбайд 7,8 м.куб хог хаягдлыг цэвэрлэв.

 

+43