Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна.
Үүнд "Монголын хамгийн том их сургууль" хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Монгол үндэсний их сургууль сүүл мушгижээ. Нийт 100 хувийн оноо авах судалгаанаас ердөө 2.5% гэх үнэлгээ авч, нийт 61 их сургуулиас 59-т жагссан байна. Тус сургуулийн маркетинг нь бодит сургалтын чанараасаа хэр хол зөрснийг та энэ судалгаанаас харж болох аж.