Нийслэлийн 124-р сургуулийн орчимд өчигдөр буюу 10-р сарын 16-ны 13 цагийн үед дөрвөн этгээд таван сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ.
Тус хэргийг "Г" нарын дөрвөн этгээд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон, тэднээс сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгөх, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тус гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ба хөл хөдөлгөөн ихтэй газруудад /сургуулийн орчим, зах, худалдааны төв, автобус/, өглөө оройны оргил цагаар анхаарал сарнисан агшинг олзолдог байна. Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнуудыг онцлон эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан эд зүйлс, гар утсыг дамлан худалдаалдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан /ченж гэх/ иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна. Тиймээс хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас худалдан авч байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр юм.