Өмнөговь аймагт "Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Үндэсний хэмжээнд Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3 сарын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, барилгын гүйцэтгэлийн чанар зэрэг олон асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Барилга, хот байгуулалтын яамнаас хамтран Өмнөговь аймгийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, ажилтнуудад “Барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2023 оны 10 дугаар сарын байдлаар 54 ААНБ-ийн 81 үйлдвэрлэлийн ослын акт хянан баталгаажуулсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын ерөнхий байцаагчийн 07/01, 07/02 албан даалгаврыг уул уурхай, барилгын салбарын 130 аж ахуйн нэгж байгууллагад