Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Хүүхдэд ээлтэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 10 сарын 27-ний өдөр “ААВЫН НӨЛӨӨ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД” сургалтыг зохион байгуулж, 76 аав оролцлоо.
Тус сургалтыг “Сайн иргэн-Сайн ирээдүй” НҮТББ-тай хамтран
- Аав хүн хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Аав хүүхдийн хооронд гардаг харилцааны асуудлууд ба шийдвэрлэх арга замууд
- Аав нь хүүхдэдээ, хүүхэд нь аавдаа тавьдаг хүлээлт ба үүрэг
- Хүүхдэдээ хэрхэн сайн үлгэр дуурайлал үзүүлж, зөв өсгөх вэ? зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.