Элон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюун ухаант чатботыг танилцуулжээ

Америкийн тэрбумтан Элон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюун ухаант чатботыг танилцуулжээ. Туршилтыг уг загвар нь хэд хэдэн үзүүлэлтээр “ChatGPT 3.5”-ыг хэдийнээ ардаа орхисон гэж тэрбээр мэдэгджээ. “Dubbed Grok” гэж нэрлэсэн чатбот нь Маскийн “xAI” компанийн анхны бүтээгдэхүүн бөгөөд одоогоор Америкт хязгаарлагдмал тооны хэрэглэгчдийн дунд туршиж байгаа ажээ.

“Grok”-ийг Маскийн X /хуучнаар Twitter/-ийн мэдээллийг ашиглан хөгжүүлж байгаа тул сүүлийн үеийн үйл явдлын талаар тогтмол мэдээллийн сан бүхий бусад ботуудаас илүү сайн мэдээлэлтэй гэж компанийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн “бага зэрэг шогч, дэггүй” хариу өгөх зориулалттайгаар бүтээгдсэн гэдгийг дурдсан байна. Энэ оны эхээр И.Маск аюулгүй байдлын протоколуудыг боловсруулах боломжийг бүрдүүлэхийн тулд хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэх ажлыг түр зогсоохыг уриалсан нээлттэй захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг байв.

“Хий дэмий гэдгийг нь мэдэж байсан ч би уг өргөх бичигт гарын үсэг зурсан. Би зүгээр л түр зогсоохыг санал болгосон гэдгээр тэмдэглэгдэн үлдэхийг хүссэн” гэж X, Tesla компанийн гүйцэтгэх захирал ням гарагт олон нийтийн сүлжээнд бичжээ. “Grok”-ийг хоёр сар судалгаа, хөгжүүлэлт хийсний эцэст бүтээсэн бөгөөд туршилтын үе шатыг давсны дараа “X Premium+”-ийн бүх хэрэглэгч хэрэглэх боломжтой болно гэж “xAI” компанийн мэдэгдэлд дурджээ.