Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмийн гийсний 220 жилийн ойд зориулан Дэмчогийн хийдэд гэрэлт хөшөө сүндэрлүүллээ.
Энэхүү гэрэлт хөшөөг Ноён хутагт Данзанравжаагийн бүтээн байгуулсан Галбын гурван хийдэд зориулан Ханбогд нутгийн боржин чулуугаар Өмнөговь аймгийн уран дархан П.Энхбат бүтээн, сүндэрлүүллээ. Тус гэрэлт хөшөөг бүтээхэд Соёлын яам болон Аймгийн Засаг дарга Р.Сэддорж дэмжлэг үзүүлжээ.
Гэрэлт хөшөөн дээр дараах үгийг сийлэн, мөнхөлжээ: “Д.Равжаа хутагт 1828-1834 онд Галбын гурван хийд болох Дэмчог, Эрээт, Цагаан толгойн хийдүүдийг бүтээн байгуулсан түүхтэй. Нэрт соён гэгээрүүлэгч, догшин ноён хутагт Д.Равжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулан бүтээв. Эр хүн адуу шиг унтаж, шувуу шиг сэрж яв. Д.Равжаа” гэжээ.