Н.Түвшинбаярт сар бүр олгодог урамшуулалт цалин болох 7,5 саяыг олгохгүй

Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг сар бүр урамшуулах зарлигийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар хэрэгжүүлж байсан. 2022 онд гэхэд л 67 тамирчин сард 154 сая төгрөг, жилд 1.848 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал хүртжээ. Харин 2022 онд Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан билээ. Энэ дагуу ёс зүйн алдаа гаргасан, эрүүгийн хариуцлага хүлээсэн, допинг хэрэглэсэн тамирчдын урамшуулал, цалинг энэ жилээс хасахаар болж байна. Монголчууд тив дэлхий, олипийн аваргуудаа хүндэтгэж, үлгэр дууриалал авдаг. Гэсэн хэдий ч зарим нэг нь ёс зүй, суртахууны ноцтой алдаа гаргаж, сэтгэл рүү нь ус цацах нь бий. Сүүлийн үед допинг гэх асуудал тамирчдаас салахаа байсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг цалинжуулж, урамшуулах нь зохисгүй гэдгийг нийгмээрээ хэлж байгаа.

Эн тэргүүнд өдгөө ял эдэлж байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаярт сар бүр олгодог урамшуулалт цалин болох 7,5 сая төгрөгийг олгохгүй болж байна. Ард түмний хайранд бөмбөрч байсан тэрбээр сайн найзыгаа санаатайгаар зодож, хүнд гэмтээн амь насыг нь хохироосон хэрэгтээ шүүхээс 16 жилийн хорих ял сонсож, өдгөө ялаа эдэлж буй юм.

Харин 2024 оны төсөвт 28 тэрбумыг тусгасан бөгөөд 2024 онд болох  Парисын олимпод оролцох баг тамирчдад зарцуулах аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ajwhgm

atorvastatin 80mg us <a href="https://lipiws.top/">buy lipitor online</a> buy atorvastatin 80mg generic