Д.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ дэх 413 дугаар хорих ангид ялаа эдэлж байгаа ба түүнийг саяхан тусгайгийн хувцастай залуус дарамталж, дэглэсэн тухай хэсэгтээ яригдсан. Д.Мөнх-Эрдэнэ ч энэ хорих газраас амьд гарна гэдэгтээ эргэлзэж байна хэмээн захидал хүртэл илгээсэн билээ. АН-ын гишүүд чуулган дээр байнга энэ асуудлыг хөндөх болсон. Харин Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ дэх хорих ангиас нь Улаанбаатар дахь цагдан хорих анги руу шилжүүлжээ.