“Bangkokpost”: Монголын цамын бүжгийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн “River City Bangkok”-т гарч байна

 "Хүмүүс ба тэдний ертөнц: цам – бурхадын бүжиг" гэрэл зургийн үзэсгэлэн Бангкокийн  “River City Bangkok”-ийн нэгдүгээрт давхарт арванхоёрдугаар сарын 5 хүртэл гарч байгаа талаар Bangkokpost онцолжээ. Буддизмын хамгийн чухал зан үйлийн нэг болох цам буюу  масктай бүжиг нь наймдугаар зууны үед Төвөдийн бүс нутагт үүсэж хөгжсөн.  Олон зууны туршид Монголд тархаж, Буддизм болон Монголын соёлтой холилдсон. Цамын бүжгийн монгол хувилбар нь өвөрмөц онцлогтой.  Энэхүү дүрслэлийг Тайландын зурагчин  JKboy гэх Жатенипат Кетпрадит дүрсэнд буулгажээ.  Тэрбээр Монгол Улсын соёлын элчээр томилогдсон гэрэл зурагчин. Тэрбээр 2023 оны зун Амарбаясгалант хийд, Монголын музей болон хэд хэдэн чухал соёлын дурсгалт газруудаар аялж зураг авчээ. Цамын бүжгийн  хөдөлгөөн бүр нь утга агуулгатай, дохио зангаа бүр нь бэлгэдэлтэй яг л цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц энэ бүжиг үзэгчдийг ихэд татдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Zwanqx

buy atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg online</a> order atorvastatin 10mg pill