НИТХ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” хэлэлцэж буй юм.Энэ үеэр автобусны татан авалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Энэ сарын 24-нд тендерээ нээнэ. Сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээлнэ. Ингэвэл 2023 онд багтаан нийт авахаар төлөвлөсөн автобусны 50 хувийг авч амжина. Харин Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувиа авах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө Цагаан сар гэхэд автобуснуудаа 100 хувь авсан байхаар төлөвлөж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх