Хөгжмийн зохиолч МУУГЗ С.Баатарсүхийг ахмадын асрамжийн газар хэвтүүлсэн байсныг түүний төрсөн дүү авч асарч буй: Улмаар хандивын тоглолт зохион байгуулах талаар рок поп, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо ярилцаж байгаа юм байна. Мөн түүний ар гэртэй нь ярилцаж зөвшөөрсний дагуу Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтүүлжээ. Мөн хандивын тоглолт хийхээр болбол МҮОНРТ мэдээллийн ивээн тэтгэгч болон бусад хэлбэрээр дэмжихээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх