Бүх хугацаат цэргийн албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийхээр болжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж ажлын хэсгүүд байгуулж, арга хэмжээ авахаар болжээ.

Үүнд:

  • Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх 
  • Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөлийн байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах; /цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдал, ахуй хангалт,
  • Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч бүх ангиудад үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах;
  • Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах;
  • Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлыг яаралтай гүйцэтгэж, ил тод мэдээллэхээр болжээ.