М.Тулгат: Би Женкотой мөнгөөр тохирох хүн биш

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өчигдөр болж, гурван хүн нэрээ дэвшүүлснээс Т.Батцогт ялалт байгуулсан. Тодруулбал, М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар өрсөлдсөн юм. Тэднээс М.Тулгат хамгийн магадлалтайд тооцогдож байсан юм. Харамсалтай нь, дээрээс бүхнийг өмнө зохицуулсан, нэр тодорсон гэж байв. 

Тэгвэл М.Тулгат “Өчигдрийн сонгуультай холбоотой гүтгэлэг өнөөдрөөс яваад байна. Би Женкотой мөнгөөр тохирох хүн биш. Ямар нэг албан тушаалд би очихгүй. 2 шаттай санал хураалтын хооронд цаг хугацаа шахаад задарч байгаа багцыг контролдох боломжгүй байсан” гэжээ.