ҮАБЗ-ийн гишүүд Г.Сайханбаяр сайдад хариуцлага тооцох ёстой гэдэгт санал хуваагджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдсан ч ямар асуудал хэлэлцсэн нь тодорхой бус байна. Тус зөвлөлөөс  энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Эх сурвалжийн мэдээллээр бол, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21-хэн настай цэрэг амиа алдсан хэрэгт хариуцлагыг ярих ёстой гэдэг санал гаргаж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг шахсан гэх мэдээлэл байна.

Хамгийн гол нь Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр   цэрэг амиа алдсан хэрэгт огт тоомжиргүй хандаж, харин ч эсрэгээрээ УИХ-ын ирэх сонгуульд Архангай аймгаас нэр дэвшихээр улайрч, уг асуудлыг хөндөж гаргаж ирсэн хэвлэлийнхнийг арми, хилийн цэрэг хоёроо ялгаж, салга хэмээн омогдож, цэрэг бол цэрэг шүү дээ хэмээн таахалзаж зогсоно. Хүн биш цэрэг гэгчээр цэрэг л бол наад захын дэглэлт, шахалт байх л хэрэг гэж хэлээд байгаа юм уу.

Эл асуудлаас болж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эв түнжинд улам цав гарч, У.Хүрэлсүх цэргийн найзаа суудал дээр нь тогтоож, цаашлаад УИХ-ын сонгуульд хүч үзүүлэх далд санаатай. Учир нь, Архангайгаас сонгогдсон гишүүн Ё.Баатарбилэгт анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Хэдийгээр тэрбээр давж заалдсан байгаа бөгөөд  хэрхэхийг таашгүй. Ял авч ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн Архангайгаас сонгогдсон Ж.Мөнхбат гишүүн сайн дураараа гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. УИХ-д төлөөлөлгүй, сул тойрогт Г.Сайханбаяр зүтгэж байгаа ч өнөөдрийн байдлаар сандал, ширээ, албан тушаалтайгаа  үлдэх эсэх нь эргэлзээтэй байна. Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндөж, Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар огцруулна гэх бор шувуу нисээд эхэлсэн.  Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байгаа ч Г.Сайханбаяраас болж ҮАБЗ-ийн хоёр гишүүн эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа гэдэг нь тодорхой юм. Мөн УИХ-ын дарга ч хариуцлагын асуудлыг ярих ёстой гэдэгт санал нэмэрлэж байгаа гэх ч мэдээлэл байна. Ямартай ч, ҮАБЗ нийгэмд бухимдал үүсгээд байгаа энэ асуудалд хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа бол сүүлийн үед нийгэмд ил болоод байгаа цэрэгт алба хааж байхдаа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rrdgoy

atorvastatin cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg generic</a> buy atorvastatin 10mg without prescription