Мөнгөгүй гэсэн эрх баригч нам сонгуульдаа 39,5 тэрбумыг төсөвлөж, 19 тэрбумаар тоног төхөөрхөмжөө шинэчилнэ

Улсын төсвөө баталж, амьсгаа авсан гишүүд тойрог тойрог руугаа ухасхийсэн. Тиймдээ ч 20 хүрэхгүй гишүүнтэйгээр хуулийн төсөл хэлэлцэн, баталж байгаа юм. УИХ-ын дарга, хуралдаан даргалагч ууртай байгаа ч тойрогтоо ажлаа тайлагнахаар явсан гишүүдээ яаж ч чадахгүй сууна. Саяхан л улсын төсөв хэлэлцэх үеэр сурагчдын Үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлье гэхэд мөнгө байхгүй, Хүүхдийн мөнгөний 100 мянгынхаа талыг эцэг,эхчүүд зориулах ёстой гэж байв. Мөн Цалинтай ээжийн 50 мянга, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгоё гэхэд  мөнгө байхгүй. Хавдрын шинэ эмнэлгийн төсвийг суулгаж өгөөч гэхэд  мөн л барилгын зураг төсөл ч үгүй хэмээн цааргалж байлаа. Ийнхүү төр, засаг  нь мөнгөө харамлаж, юм л бол мөнгөгүй гэж байв. Гэтэл өөрсдөдөө болохоор харамгүй  зарцуулж байна гэх шүүмжлэл тухайн үед өрнөж байсан ч өдгөө эхнээсээ ил болж эхэлж байна.

Үнэндээ УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хуралдах танхимыг гурван тэрбумаар засаж, болоогүй 19 тэрбумаар шинэ тоног төхөөрөмж суурилуулахаар болж, өөрсдийн хэрэгцээний мөнгөө ч шийдчихсэн байх жишээтэй. Зах зухаас нь дурдвал,

  • УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмж 19 тэрбум
  • УИХ-ын хуралдааны танхимын засвар тохижилт 3 тэрбум
  • Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт олгох татаас 3 тэрбум
  • УИХ-ын гишүүний төсөв 30,9 тэрбум
  • УИХ-ын сонгууль 39,5 тэрбум
  • Орон нутгийн сонгууль 32,6 тэрбум
  • УИХ-д суудалтай намуудад олгох урамшуулал 7,2 тэрбум
  • Багийн ИНХ-ын урамшуулал 9,2 тэрбум
  • Иргэний үнэмлэх хэвлэж тараах 31,2 тэрбум
  • Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 2 тэрбум
  • Мэдээлэл сурталчилгааны зардал 10,1 тэрбум
  • Үндэсний олон нийтийн мэдээллийн үйл ажиллагааг дэмжих 5,8 тэрбум
  • Төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр нь шагнаж урамшуулах 1,2 тэрбум
  • Мөрийн хөтөлбөрт тусгасан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1,2 тэрбум

Үүнээс харахад эрх баригч нам ирэх сонгуульдаа болоод сандал ширээндээ мөнгийг харамгүй зарцуулахаар төсөвлөж, мөнгийг нь хүртэл шийдчихжээ. Мөрийн хөтөлбөр, шагнал урамшуулал,  сурталчилгааны зардлаа хүртэл шийдчихсэн байх жишээтэй. Эдийн засагчид, сөрөг хүчнийхэн сонгуулийн жилийн төсөв боллоо хэмээн шүүмжилж байсан ч тэд эрс үгүйсгэж байсан. Гэтэл үнэхээр л эрх мэдэл хэнд байна тэдэнд давуу эрх байдгийн жишээ энэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Njlzmb

buy atorvastatin 80mg without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> order atorvastatin 10mg