Энэ сарын эхээр улсдаа нэртэй "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын ээлжний арав гаруй ажилчид хоолны хордлогод орж, дөрөв нь гүн "шок"-нд орж эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хордлогод орсон ажилчдын биеийн байдал одоо дээрдсэн ч хэсгийн дарга, мастерууд нь "Ажлын хоолноос хордоогүй гээрэй" хэмээн нэг нэгээр нь дуудаж уулзсан байна. Тус компанийн ажилчдын хоолны амт, чанар муу талаар ажилчид нь үргэлж гомдол мэдүүлдэг ч удирдлагаас нь "Нормын дагуу өгч байна", "Шийдвэрлэх боломжгүй" гэх хариултуудыг өгдөг байна.
"Улсынхаа нүүрийг тахладаг томоохон уурхай "Эрдэнэт Үйлдвэр" ажилчдынхаа анхан шатны хэрэгцээ болох хоолныхоо амт, чанарт ашиг сонирхлын улмаас анхаардаггүй" хэмээн эх сурвалж мэдээллээ.