Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ард иргэдийн эрүүл энхийн манаанд зүтгэж, эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байдаг эмч мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготойгоор яаралтай түргэн тусламжийн бага оврын автомашиныг шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Төвийн болон ойрын дуудлагад хэрэглэгдэх автомашинтай болсноор эрүүл мэндийн тусламжийн чанар, хүртээмж сайжрах нөхцөл бүрдэж байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байна.