Өчигдөр 83 согтуу жолооч саатуулагдаж, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 76 тохиолдол бүртгэжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 1957 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1529, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн 24 цагт 83 согтуу жолооч саатуулагдаж, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 76 тохиолдол бүртгэжээ.