“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

"Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөө өглөө эхлэв. Харин зарим өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч  прокурор зөвшөөрсөнгүй. Хуралдаанд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК-ийн хуулийн этгээдэд гээд нийт 20 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм. Энэ удаад "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн авахдаа төрийн мөнгө угаасан, Хөтөл цемент шохой” үйлдвэрийн  хувьчлал хууль бусаар явсан гэх процесст хамаарах, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг байгуулсан, ашигласантай холбогдох,Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам төрд концессоор авсан хэрэг гэх дөрвөн үндсэн агуулгаар хувааж буй юм.

Уг багц хэргийн бүлэглэлийн толгойлогчоор ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэрлэж буй бөгөөд тэрбээр  гадны оронд буй юм. Тиймээс шүүх рүү хэргийг илгээхдээ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг  тусгаарласан юм.

Авлига, албан тушаал, мөнгө угаалтын томоохон луйврын хэргийг Монголын шүүхийн байгууллага хэрхэн шүүх нь үү гэдгийг олны анхаарлыг татаж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tyiwaw

atorvastatin tablet <a href="https://lipiws.top/">atorvastatin sale</a> order atorvastatin online