Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.Тайван "Хүний мэдээлэл дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүрс бичлэгийг ашиглан хуурамчаар бичлэг үйлдэж, олон нийтийн цахим сүлжээнд буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Талын дуу хоолой радио" сувгаар нийтэлсэн. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул тэднийг баривчлан, худал мэдээлэл тараасан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх