УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн дарга нарыг сонгохоор болсон. Энэ дагуу өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн МАН-ын бүлгээс П.Анужинг НББХ-ны даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар гишүүдийн дийлэнх дэмжлээ".