Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд түгжрэлийн бүсийг танилцуулж,тус бүсэд зорчиход 0-27 мянган төгрөг авах зохицуулалтыг НИТХ-ын журмаар баталгаажуулна гэж байв. Тодруулбал, хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан.Тэгвэл төлбөртэй бүсэд зорчиход төлбөр авах тухай заалтыг Хотын дарга Х.Нямбаатар эгүүлэн татжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн болоод сөрөг хүчний шүүмжлэл их байсан тул татсан гэдгийг эх сурвалж хэлж байна.