Туушин зочид буудалд өнөөдөр "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байгаа юм. Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар: "Одоогийн мөрдөж байгаа хуулиар оюутнуудыг цэрэгт татна. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмыг өөрчилнө. Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Дараа нь Оюутны холбооны хүмүүстэй уулзсан. Оюутны холбооноос саналыг нь авч байгаа. Тэгээд тодорхой журам гаргана. Нэгдүгээр курсийн хүүхэд цэрэгт явчихаар сургуулиа хаях магадлал өндөр байдаг. Дөрөвдүгээр курсийн хүүхдийг цэрэгт татахаар үнэгүйдэж байж болно " гэлээ.
Сэтгэгдэл үлдээх