Төрөөс олгох урамшуулал авах эрх бүхий малчид, урамшууллаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.
Төрөөс олгох урамшуулалд хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээд, сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэд хамрагддаг.