ОБЕГ: Цасаар шуурч, эрс хүйтрэх тул малаа ойрхон бэлчээрт гаргаарай

Өнөөдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

  • Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн дулаан хувцаслах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.