Украинд сайн дураараа байлдсан хоригдлуудад Ерөнхийлөгчийн өршөөлийн үзүүлнэ гэдгээ Кремль мэдэгдсэн билээ. Сатанист болон хүн амины хэргээр ял шийтгүүлсэн хоригдлууд Украины эсрэг сайн дураараа тэмцэх хүсэлт өгснөөр шоронгоос суллагдаж байгаа тухай Оросын хэвлэлүүд ч мэдээлж байгаа юм. Николай Оголобяк бол дайнд Оросын алдарт арми "Storm Z" ангид тулалдаж байгаа хүний амины хэргээр хоригдож байсан ялтан. Тэрбээр өсвөр насны дөрвөн хүүхдийг хөнөөж, биеийн зарим хэсгийг нь идсэн Сатаны шашинтан юм. Өдгөө 33 настай тэрбээр 2010 онд Ярославль мужийг донсолгосон зан үйлийн аллага үйлдэж, цогцсыг гутаан доромжилсон хэргээр 20 жилийн хорих ял авч байв. Оголобяк болон бусад Сатаны шүтэн биширч байсан бүлэг хүмүүс дөрвөн хохирогчийн хоёрынх нь толгойг тасдаж, дараа нь тэдний зүрх, хэлийг хуурч, идсэн гэж ярьдаг. Тэрбээр мөн өөр нэг хохирогчийг 666 удаа хутгалсан гэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2030 онд суллагдах ёстой байсан Оголобякыг "Storm Z" ангид алба хаасны дараа өршөөх шийдвэр гаргажээ.