Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд Уламжлалт Анагаах Ухааныг орон нутагт хөгжүүлэх зорилгоор Говийн бүсийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна.
Чуулга уулзалтын хүрээнд 11-р сарын 25-26 ны өдрүүдэд “Маналговь” эмнэлэг дээр иргэдэд үнэ төлбөргүй уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээг зохион байгуулна.
Үзлэгийг: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны эмнэлгийн-Уламжлалт анагаах ухааны их эмч
Сэргээн засах төв эмнэлгийн их эмч
Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн-Уламжлалт анагаах ухааны их эмч
Ачуут гол эмнэлгийн-Дотор, уламжлалт анагаах ухааны их эмч нар үзлэг хийнэ.
11-р сарын 27-ны өдөр орон нутгийн эмч, мэргэжилтэн нарыг чадваржуулах зорилгоор –“Уламжлалт, сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга зүйн” сургалтын арга хэмжээ
11-р сарын 28-ны өдөр “Говийн бүсийн чуулга уулзалт, хэлэлцүүлэг” арга хэмжээ зохион байгуулагдаж Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгуудын эмч мэргэжилтэн нар оролцоно.