Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй тул олгохгүй гэсэн тайлбар өгчээ.
Мөн дийлэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олгож байжээ. Уг хяналт шалгалт нэг сар үргэлжлэх бөгөөд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх аж..Хэрэв холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ.