Нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авах тендерийн материалыг арваннэгдүгээр сарын 24-нд нийтэд дэлгэсэн. Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын дагуу Үнэлгээний хороо тендер зохион байгуулж, нээх чиглэлээр ажиллаж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авах олон улсын тендер зарлажээ. Тэр дагуу тендерийн баталгааг ирүүлсэн таван компанийн саналыг саяхан танилцуулсан билээ. ҮҮнд,
- Майнс ап 178.8 тэрбумын төгрөг
- Xiamen King Long United Automotive industry 147.6 тэрбум төгрөг
- Youtong Bus 165.5 тэрбум төгрөг
- Xiamen Golden Dragon Bus 156.9 тэрбум төгрөг
- China North Vehicle 52.6 сая төгрөг гэсэн үнийн саналууд ирүүлжээ.
Эдгээр ирсэн тендерийг үнэлэх үнэлгээний хороо нь Нийслэлийн худалдан авах газраас байгуулах бөгөөд Тендер шалгаруулах үнэлгээний хороог хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгох үүднээс мэдээллийг нууцалдаг байна.
Өмнө нийтийн тээврийн ногоон автобуснуудыг нийлүүлэх нууц тендерт 400 автобусыг 320 тэрбумаар худалдан авсан бол энэ удаагийн ил тод нээлттэй тендерт 600 автобусны үнэлгээ 150 тэрбум болж байх жишээтэй. Тэгвэл улаан, ногоон автобусны цавчаа хэдэн зуун тэрбумаар яригддаг. Үүндээ амташсан гэдэг нь харагдаж байна.Х.Нямбаатарын гавьяа бол нийтийн тээврийн автобус нийлүүлэх далд, нууц нэрийн доор гувчуулж байсан их мөнгөний хэргийг илчилж, нээлттэй тендер зарлан боломжит үнээр нийлүүлж болох юм гэдгийг харуулсан явдал байлаа.