НӨАТ нэмэгдэл, “Цалинтай ээж”, “Үдийн хоол” санал авсаар... Шийдэл алга, УИХ-ын дарга аа!

УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдэд ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар гаруйн өмнөөс “D-Parliament” платформыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилсан билээ.

Хэдхэн хүн хууль боловсруулдаг тогтолцоог өөрчлөх, хуулийн төсөл санаачлах талаар санал гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн санаа бодлыг чухал, хэрэгтэй хуулийн төслүүдэд тусгах гээд олон давуу талтай эл санаачилгад “Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсөв нэмэх” тухай асуудлыг хөндөж, хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг иргэд гаргажээ. 2019 онд баталсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө  2475 төгрөг  бөгөөд өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр мөнгө тул өнөөдрийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болгохоор санал авч эхэлжээ. Өмнө нь НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг тав болгох, мөн “Цалинтай ээж”-ийн 50 мянгыг нэмэгдүүлэхэд иргэдээс санал авч 102 мянган хүн саналаа ирүүлсэн бөгөөд мөнгийг нэмэгдүүлэх эс бөгөөс нэрийг нь солих, харин өдгөө “Үдийн хоолны” төсвийг нэмэх  талаар иргэдээс санал авч эхлээд байна. Энэхүү санаачилга нийгэмд тулгамдаад байгаа гол цөм асуудлыг гарган ирж, иргэд хэдэн зуугаараа санал өгч байгаа ч өнөөдрийн байдлаар бодитоор шийдвэрлэсэн зүйлгүй, хана мөргөөд байгаа юм. Энэ удаад ч эцэг, эхчүүд “Үдийн хоолны” төсвийг нэмэгдүүлэхэд саналаа өгөх нь гарцаагүй. Хамгийн гол нь шийдлээ хүлээж буй асуудлууд овоорсоор. Үүнийг хэзээ нэг талд нь гарган шийдвэрлэдэг болох вэ, УИХ-ын дарга аа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gqcbvo

buy atorvastatin 40mg online cheap <a href="https://lipiws.top/">where can i buy atorvastatin</a> buy atorvastatin 20mg