ХЭҮК-ын дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж дэмжсэн билээ. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг эцэслэхээр хэлэлцэж байгаа бөгөөд Ж.Хунангийн УИХ-ын даргад ирүүлсэн өргөдлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншуулж, танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ж.Хунан яагаад ажлаа өгөх болсон талаар бид асуух ёстой. Хүний эрхийн зөрчил дээр ХЭҮК яагаад дуугардаггүй байсан юм бэ. Харамсалтай нь, өөрөө ирсэнгүй. Өргөдлөө өгсөн дарга комиссын гишүүнээр үлдэх нь ёсзүйн хувьд боломжгүй гэж үзэж байна" гэлээ.