Б.Пүрэвдорж: Бүх хулгай МАН-ын Цагаан байр руу очно

УИХ-ын чуулганаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний түр хороонд оруулах, сонсголд гэрчээр ч дуудахаа илэрхийлэв. Учир нь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Олон жил засагласан хоёр намд янз, янзын үл бүтэх улс байдаг. Нийтээрээ төрийг үзэн ядах хандлага руу явж байна. Ерөнхий сайд сая мэдээлэл хийхдээ Ч.Сайханбилэг, 49 хувийг ярьж байна. Шударга шүүхээр шүүлгэх ёстой. ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, төмөр зам, нүүрсний. Энэ хулгайнууд 2016 оноос хойш төр барьж байгаа МАН-тай холбоотой. Бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно. Нүүрсний хулгайн 40 их наяд гэх тоо үнэн. Би гаргаад өгч болно. Нүүрсний хулгай гэдэг ерөөсөө л тээврийн хулгай шүү дээ. 2018 оноос өмнө 29 км газарт 3 саяар тээвэр хийдэг байсныг 120 сая төгрөг болгож хулгай хийсэн" гэсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үүнийг өлгөн авч  “Уг нь нүүрсний түр хороонд Б.Пүрэвдорж гишүүн байх ёстой. Нам нь түр хороонд оруулахгүй байгаа бололтой.  Хөгжлийн банк, нүүрсний сонсголд ч оруулсангүй. Б.Пүрэвдорж гишүүн бүр тодорхой ханш яриад байгаа байхгүй юу. Эсвэл гэрчээр дуудмаар юм уу. Авлигын яг тодорхой тоо яриад байгаа. С зөвшөөрөл дээр хэдэн төгрөгийн авлига үүссэнийг хажууд нь лаа бариад харж байсан мэт яриад байна. Түр хорооны хяналт шалгалтын явцад С зөвшөөрлийг олгож байгааг харахад бүртгэл, хяналт муутай. Тиймдээ ч материал ирүүлэхгүй байгаа. Манай намын Засгийн үед томилгоотой хүмүүс байгаа. Эзэн нь хамгаалаад байдаг юм уу, эсвэл эрдээд байдаг юм уу. Бүгдийг гэрчээр дуудна. Хоёр дахь сонсгол дээр АН-ынхан өөрсдөө гайхах байх даа. Харин битгий болиорой гэж хэлээрэй. Манай намынхныг битгий хамгаалаарай" хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Oausap

buy cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">order generic atorvastatin 10mg</a> atorvastatin 20mg usa