“Ногоон автобус"-ны луйврын хэргээр 26 хүнийг яллагдагчаар татаад байгаа. Үүнд, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын дөрвөн иргэн, дөрвөн албан тушаалтан байгаа юм. Эдгээрээс "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг анх цагдан хорьсон.Тэгвэл Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх болон БНСУ-ын хоёр иргэнийг шүүхээс батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон байна.