Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нийт 1878 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1486, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.