Ховд аймагт хүчтэй шуурганы улмаас гэр, байшин нуржээ

Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсны улмаас гэр, байшин, гараашны дээвэр нуржээ.

Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан-Үнээ”, “Өндөр бүүр”, “Орохын булаг”, “Булгийн тавьт” гэдэг газар 12.04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 12:27 цагт очиж иргэн А, Ш, Х, Т, Б нарын 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.