Монголд хэвлэлийн эрх чөлөөг боомилж, сэтгүүлч бүсгүйг бүрхэг үндэслэлээр цагдан хорьж, алсаас тавлан суугаа нөхдийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эгдүүцэн ийн бухимджээ. Тэрбээр “Эргэлзээтэй бүрхэг, хардаж бодохоос өөр аргагүй үндэслэл, буруутгалаар бусдыг барьж, хорьж байхад шүлс үсчүүлэн тавлаж, хонзогнолоо тайлж буй хүмүүсийг харахад тэдний өмнө, хойно хүний эрх, хэлмэгдүүлэлт, шударга ёс хэмээн ярих нь зүгээр л хоосон ганган яриа байдагт харамсдаг" гэлээ.