"Нүүрсний" сонсголын эхний хэсгийн хоёр дахь өдрийн сонсголоор 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар эзэмших эрх олгосон тухай яригдаж байна. Энэ үеэр газрыг дуудлага худалдаагаар авсан ч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй компаниудыг зарлалаа. Тухайлбал,
- Хуахайдалай ХХК: 40 га
- Топ транспорт ХХК: 0,1 га
- Галба шанхын говь ХХК: 4 га
- Өсөх говь ХХК: 1500 м.кв
- Ханбогд органик хүнс ХХК: 1 га
- Жэй эс би ХХК: 10 га
- Загра говь ХХК: 2250
- Арвижих ноён транс ХХК: 3 га
- Ханбогд инженеринг ХХК: 3 га
- Хангихүдэр уул ХХК: 10 га
- Калви ХХК: 10 га газрыг дуудлага худалдаагаар авсан ч өнөөдрийг хүртэл үнийг төлөөгүй байгаа аж.