"Нүүрсний" сонсголыг даргалж буй Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Газар эзэмших зөвшөөрөл дээр монгол хүний нэр байгаа ч цаана нь гадаадын хувь хүн, хуулийн этгээдүүд байна. Сонсголоор олон юмыг илчилж байна. Өмнөговь аймаг улс доторх тусдаа улс болсон" гэв.