Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй, муу сурдаг гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь удаа дараа цохиж зодож буй бичлэгийг цахим орчинд цацсан.Үүнтэй холбоотойгоор сайд Л.Энх-Амгалан" Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Гэхдээ нэг багшийн үйлдлээр бусдыг үнэлж, хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрхийг сургууль,цэцэрлэгт зөрчих ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" хэмээлээ.