“UBCab” тусгай хэрэгцээт иргэдэд тусгай таксигаар үйлчилж эхэлжээ.
Тэд цахим хуудаснаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчиход дэмжлэг үзүүлэх сангийн үйл ажиллагаа эхэллээ. Нийгмийн амьдралд оролцоход хөгжлийн, ялангуяа хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүнд тулгардаг асуудал бол тээвэр ба түүнээсээ шалтгаалан гэрээсээ гаралгүй хэдэн сар, хэдэн жилийг өнгөрөөх нь энүүхэнд байдаг. Зориулалтын автобус багатай, олдсон ч жолоочид нь дургүйцэн суулгадаг, такси үйлчилгээний төлбөрийг төлөх бололцоогүй гэх эдгээр иргэдэд туслах зорилгоор UBCab-ийн хамт олон санаачлан, жолоочид маань дэмжсэний үндсэн дээр сангийн үйл ажиллагаа амжилттай эхэллээ. Нийгэмд нэг ч гэсэн гэрэл асаах сайн үйлсэд нэгдэн хамтран ажиллаасай гэж аж ахуй нэгж байгууллагуудаа уриалж байна" хэмээжээ.