27 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 99 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нийт 1621 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1294, гэмт хэргийн шинжтэй 64 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.

Тухайлбал, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 77, хулгайн гэмт хэрэг 22, хүний биед халдсан хэрэг 50 гарсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, 99 хүн эрүүлжүүлэхэд хоножээ.