"Баавгай болохсон" уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртэж, шагналын цомоо найруулагч нь хүлээн авчээ.
Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэхүү хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалсан байна.
Ташрамд, олон улсад өндөр амжилт гаргаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Баавгай болохсон” уран сайхны кино нэгдүгээр сарын 12-ноос бүх кино театрт гарна.