Өмнөговь аймаг нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргээ хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, тэмээчин ардын хөдөлмөрийг өндөрөөр үнэлэх, нийтэд таниулах зорилгоор жил бүр тэмээний баярыг зохион байгуулдаг уламжлалтай.
Үүний дагуу 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ний өдрүүдэд Даланзадгад суманд “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР”-2024 арга хэмжээг зохион байгуулахаар товложээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гуравдугаар сард зохион байгуулдаг байсан уг баярыг энэ жилээс хоёрдугаар сарын 1-3-ний хооронд зохион байгуулж байхаар тогтсон байна.