Иргэн "Хаан" банкны АТМ-р данс руугаа бэлэн мөнгө хийж байгаад 700 мянган төгрөгөө "залгиулжээ". Энэ асуудлаараа "Хаан" банканд хандахад "Илүү, хийгээгүй мөнгөө нэхэж байна" гэх тайлбарыг өгчээ.
Тухайн асуудалд бухимдсан иргэн өөрийн цахим хуудаснаа "Хаан банкинд гомдолтой байна. "Андууд" салбарын Хаан банкны АТМ-р 5 сая төгрөг өөрийн данс руугаа хоёр хувааж хийхэд эхний 3,800,000 төгрөгийг татаж аваад 80,000 төгрөг эргэж гаран алдаа заасан. Өөр ойролцоо АТМ орж данс руугаа орлого 1,280,000 төгрөг хийхэд бас уншиж уншиж алдаа гараад 580,000 төгрөг орж 700,000 төгрөг алга боллоо. Аав маань бурхан болоод хоёр хонож байна. Ажил явдал гарсан энэ үед асуудлыг шийдэж өгөх байтал "Арга алга шүүгээд харагдахгүй байна. Илүү мөнгө, хийгээгүй мөнгөө нэхэж байна" гэсэн тайлбар өгч байна. Маш их гомдолтой байна" хэмээжээ.