БНСУ-ын “GS25” компани сүүлийн жилүүдэд Монгол болон Вьетнам улсад сүлжээ дэлгүүрийнхээ тоог эрчимтэй нэмэгдүүлснээ тайлагнасныг “Yonhap” агентлаг мэдээллээ. Тус компани Вьетнамын зах зээлд 2018 онд 26 салбартайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө салбарынх нь тоо 245 хүрээд байгаа аж. Харин Монгол Улсын зах зээлд 2021 оны тавдугаар сард анх нэвтрэхдээ 34 салбар дэлгүүртэй байсан бол 2024 оны эхний сарын байдлаар сүлжээ дэлгүүрийнх нь тоо 273 хүрээд байна. Одоогоор тус компанийн олон улс дахь нийт сүлжээ дэлгүүрийнх нь тоо 518 хүрээд байгаа нь 2018 оныхоос 20 дахин өссөн үзүүлэлт болж байгаа аж. Монгол болон Вьетнам улсад борлуулалт нь эрчимтэй өсөхөд догбуги, шарсан тахиа зэрэг солонгос хоол, кофенууд нь эрэлт өндөртэй байснаас гадна сууж зооглох хэсэгтэй байгаа нь ихээхэн нөлөөлсөн гэж тус компани онцолж байна. “GS25” компани ирэх 2025 онд олон улс дахь салбарынхаа тоог 1000, 2027 онд 1500 хүргэх зорилт тавиад байгаагаа мэдээлжээ.