Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг өнөөдөр ,үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар яг санал хураах үеэр ирц хүрээгүй учраас хойшилсон. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор нийгэмд хэлэлцүүлэг, маргаан өрнөөд байгаа ба энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд “Санал хураалтын үеэр акц хийж, зориуд ирц хүргээгүй” гэдгийг онцолсон. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэрхэх вэ гэдэг нь анхаарал татах асуудал болоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн чуулганд оролцохгүй ба УИХ-ын даргад өгсөн шаардлагынхаа хариуг нэхэх юм байна.