"Мазаалай" мөсөн хотхоныг ням гарагт нээнэ

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас Гиннесийн номд оруулах "Мазаалай" мөсөн хотхоны нээлтийг нэгдүгээр сарын 14-нд хийхээр төлөвлөжээ. Үндэсний бахархалт амьтан мазаалайг олон улсад сурталчлан түгээх зорилготой энэхүү мөсөн хотхоныг  Скай резорт цогцолборт хийж, нэг цагт маш олон хүн гулгаснаараа  Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа аж

Гиннесийн амжилт тогтоосноор, олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Монголд ирж үзэх боломжийг бий болгох, олон улсад сурталчлан түгээх боломжтой. "Мазаалай" мөсөн хотхонд мазаалайн дүрс бүхий мөсөн урлалуудыг хийж байгаа бөгөөд энэ үеэр 12 орны 40 гаруй тамирчин  мөсөн урлалаараа өрсөлдөх  аж.