Өнөөдөр Улаанбаатарт 8 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2024 оны нэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 6-8 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 11-13 хэм хүйтэн байна.